ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT
 Мах, махан бүтээгдэхүүн экспортлогч ААН-үүдийг сургалтад урьж байна

Дуусах огноо: 2018-12-21   17:00:00

Зарласан огноо: 2018-12-17

Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслөөс санхүүгийн дэмжлэг олгох 7 шаардлагыг хангасан уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгжүүдийн 5 төрлийн үйл ажиллагаанд гарсан зардлын 50 хувийг Санхүүгийн дэмжлэг хэлбэрээр нөхөн олгож байна. Түүнчлэн, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтээр экспортын бизнесийн үйл ажиллагааг дэмжих захиалгат сургалтыг гадаад, дотоодын ур чадвартай мэргэжлийн байгууллагуудаар зохих журмын дагуу зохион байгуулж байна.  

Энэ хүрээнд, төслөөс тавигдаж буй шаардлагыг хангасан мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдэд Санхүүгийн дэмжлэгт хамрагдах болон захиалгат сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх сургалт зохион байгуулах тул энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг урьж байна.

Сургалт 12 сарын 21-ний өдрийн Баасан гарагийн 15:00-16:30 цагийн хооронд төсөл хэрэгжүүлэх нэгжийн байран дээр болно. Оролцогчдын тоо хязгаартай тул энд дарж бүртгүүлнэ үү. Оролцогчдын тооноос хамаарч, 12 сарын 24-ний өдрийн Даваа гарагийн 15:00-16:30 цагийн хооронд сургалт хийх боломжтой. 

Та сургалтын бүрэлдэхүүн хэсэгтэй 70130582 утсаар холбогдож мэдээлэл авна уу. 

Жич: Сургалт үнэ төлбөргүй.

70130582

ТӨСЛИЙН ЗАР
EDP/PIS/6 Экспортыг дэмжих төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Хорио цээрийн асуудал хариуцсан мэргэжилтэн сонгон шалгаруулж авах тухай

2020-05-15

Экспортыг дэмжих төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Хорио цээрийн асуудал хариуцсан мэргэжилтэн-Sanitary and Phytosanitary Specialist (national) шалгаруулж авна. 


EDP/PIS/1-5 Экспортыг дэмжих төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтан, зөвлөх сонгон шалгаруулж авах зар

2020-04-13

Экспортыг дэмжих төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажиллах дараах ажлын байрууд зарлагдаж байна:


"Экспортын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах аргачлал -18" сургалтад урьж байна.

2019-01-02

Экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд Экспортын хөгжлийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах аргачлал арга зүйн талаар дэлгэрэнгүй сургалтыг 2019 оны 01 дугаар сарын 09-ны Лхагва гаригт 10:00-12:00 цагийн хооронд зохион байгуулах тул уул уурхайн бус салбарын экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг сургалтад урьж байна.


Мах, махан бүтээгдэхүүн экспортлогч ААН-үүдийг сургалтад урьж байна

2018-12-17

Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслөөс санхүүгийн дэмжлэг олгох 7 шаардлагыг хангасан уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгжүүдийн 5 төрлийн үйл ажиллагаанд гарсан зардлын 50 хувийг Санхүүгийн дэмжлэг хэлбэрээр нөхөн олгож байна. Түүнчлэн, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтээр экспортын бизнесийн үйл ажиллагааг дэмжих захиалгат сургалтыг гадаад, дотоодын ур чадвартай мэргэжлийн байгууллагуудаар зохих журмын дагуу зохион байгуулж байна.  


"Экспортын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах аргачлал -17" сургалтад урьж байна.

2018-12-13

Экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд Экспортын хөгжлийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах аргачлал арга зүйн талаар дэлгэрэнгүй сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 21-ны Лхагва гаригт 10:00-12:00 цагийн хооронд зохион байгуулах тул уул уурхайн бус салбарын экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг сургалтад урьж байна.


"Экспортын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах аргачлал -16" сургалтад урьж байна.

2018-11-06

Экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд Экспортын хөгжлийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах аргачлал арга зүйн талаар дэлгэрэнгүй сургалтыг 2018 оны 11 дугаар сарын 20-ны Мягмар гаригт 10:00-12:00 цагийн хооронд зохион байгуулах тул уул уурхайн бус салбарын экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг сургалтад урьж байна.


Бусад зар »