ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT
ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ- МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИД ОЛОН УЛСЫН ГЭРЧИЛГЭЭ ГАРДЛАА

2018-11-02

Экспортыг дэмжих төсөл Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо (ММХТХ)-той хамтран Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн Олон улсын ахлах сургагч багш Айрис Бэрриг урьж Монгол улсад "World Federation of Tourist Guide Association"- ийн Монгол Улс дахь үндэсний сургагч багшийг бэлтгэх сургалтыг энэ оны 5 дугаар сард амжилттай зохион байгуулсан билээ.


Өнөөдөр болсон ёслолын үйл ажиллагааны үеэр уг сургалтыг амжилттай дүүргэсэн 12 төгсөгчид Дэлхийн   хөтөч тайлбарлагчдын холбоодын нийгэмлэгийн  “Сургагч багш”-ийн Олон улсын сертификат гардаж авлаа.
Сургалтын үр дүнд  ирэх 3 жилд 9 удаагийн сургалтаар 500 орчим мэргэжлийн хөтөч тайлбарлагчийг олон улсын стандартын дагуу бэлтгэх сургагч багштай боллоо.
Монгол улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан сургалт болсон гэж ММХТХ-ны ерөнхийлөгч хатагтай Баянжаргал онцлон тэмдэглэж, цаашдын хамтын үйл ажиллагаа амжилт хүслээ.
Эдгээр 12 төгсөгчдийн мэдээллийг Дэлхийн   хөтөч тайлбарлагчдын холбоодын нийгэмлэгийн цахим сайтад байршуулснаар уг холбоонд бүртгэлтэй сургагч болж байгаа юм.
ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

 
                                                        ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ТӨСЛИЙН ҮР ДҮН ЭХНЭЭСЭЭ ГАРЧ БАЙНА

2019-01-31

Дэлхийн аялал, жуулчлалын холбооноос гаргасан статистик мэдээ (2017 он)-гээр Монгол улсын аялал жуулчлалын салбар ДНБ-ний 3.7 хувийг эзэлж байгаа бөгөөд, 2028 гэхэд 2.8 хувиар нэмэгдүүлэхээр тооцоолж байна.

ТӨСЛИЙН ҮР ШИМ ХҮРТЭГЧИД ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛСЭЭР БАЙНА

2019-01-10

Экспортыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгийн нэг хэсэг нь экспортлогчид, экспортлогч болохоор зорьж буй жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын стандартыг олон улсын түвшинд хүргэхэд дэмжих үйл ажиллагаа юм.

"ЭКСПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ 18" СУРГАЛТ ХИЙВ

2019-01-10

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг 2019 оны 01 дугаар сарын 09-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой 20 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

"MONGOLIAN EXPORTERS-2018" ЦАХИМ КАТАЛОГ ШИНЭЧЛЭГДЭН ГАРЛАА

2019-01-03

Монголын экспортлогчдыг шинэ зах зээлд нэвтрэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, зах зээлээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, гадаад түнштэй холбох зорилгоор МҮХАҮТ-тай хамтран "MONGOLIAN EXPORTERS-2018" цахим каталогийг боловсруулан exporters.mongolchamber.mn цахим хуудсаар болон CD хэлбэрээр Та бүхэнд танилцуулж байна.

"ЭКСПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ 17" СУРГАЛТ ХИЙВ

2018-12-21

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой 25 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2018-12-07

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Үнэлгээний зөвлөлийн 16 дахь удаагийн хурал болж, Экспортын хөгжлийн төлөвлөгөө ирүүлсэн арван аж ахуйн нэгжийн төлөвлөгөө, давтан өргөдлөө ирүүлсэн арван хоёр аж ахуйн нэгжийн нийт 22 өргөдлүүдийг хэлэлцэв.

Бусад мэдээ »