ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT
АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2018-12-07

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Үнэлгээний зөвлөлийн 16 дахь удаагийн хурал болж, Экспортын хөгжлийн төлөвлөгөө ирүүлсэн арван аж ахуйн нэгжийн төлөвлөгөө, давтан өргөдлөө ирүүлсэн арван хоёр аж ахуйн нэгжийн нийт 22 өргөдлүүдийг хэлэлцэв.

Төслийн бизнес хөгжлийн шинжээч нар аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн экспортын хөгжлийн төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийж, сайжруулах арга зүйн зөвлөгөө өгч, шаардлага хангасан экспортын хөгжлийн төлөвлөгөөг хараат бус хувийн хэвшлийн төлөөлөл давамгайлсан Үнэлгээний зөвлөлд танилцуулсан бөгөөд хуралд танилцуулагдсан нийт өргөдөлд санхүүгийн дэмжлэг олгохоор болов. 

Санхүүгийн дэмжлэгт хамрагдах жижиг дунд аж ахуйн нэгжүүд нь аялал жуулчлал, ноос ноолууран бүтээгдэхүүн, контент үйлдвэрлэл, гутлын үйлдвэрлэл, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүд уг дэмжлэгийг экспортын шинэ зах зээлийн судалгаа хийх, экспортын шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, ОУ-ын үзэсгэлэн яармагт оролцох зэрэг үйл ажиллагаанд зарцуулах юм.

Аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн дэмжлэгт өргөн хамрагдахыг урьж байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ТӨСЛИЙН ҮР ДҮН ЭХНЭЭСЭЭ ГАРЧ БАЙНА

2019-01-31

Дэлхийн аялал, жуулчлалын холбооноос гаргасан статистик мэдээ (2017 он)-гээр Монгол улсын аялал жуулчлалын салбар ДНБ-ний 3.7 хувийг эзэлж байгаа бөгөөд, 2028 гэхэд 2.8 хувиар нэмэгдүүлэхээр тооцоолж байна.

ТӨСЛИЙН ҮР ШИМ ХҮРТЭГЧИД ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛСЭЭР БАЙНА

2019-01-10

Экспортыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгийн нэг хэсэг нь экспортлогчид, экспортлогч болохоор зорьж буй жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын стандартыг олон улсын түвшинд хүргэхэд дэмжих үйл ажиллагаа юм.

"ЭКСПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ 18" СУРГАЛТ ХИЙВ

2019-01-10

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг 2019 оны 01 дугаар сарын 09-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой 20 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

"MONGOLIAN EXPORTERS-2018" ЦАХИМ КАТАЛОГ ШИНЭЧЛЭГДЭН ГАРЛАА

2019-01-03

Монголын экспортлогчдыг шинэ зах зээлд нэвтрэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, зах зээлээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, гадаад түнштэй холбох зорилгоор МҮХАҮТ-тай хамтран "MONGOLIAN EXPORTERS-2018" цахим каталогийг боловсруулан exporters.mongolchamber.mn цахим хуудсаар болон CD хэлбэрээр Та бүхэнд танилцуулж байна.

"ЭКСПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ 17" СУРГАЛТ ХИЙВ

2018-12-21

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой 25 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2018-12-07

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Үнэлгээний зөвлөлийн 16 дахь удаагийн хурал болж, Экспортын хөгжлийн төлөвлөгөө ирүүлсэн арван аж ахуйн нэгжийн төлөвлөгөө, давтан өргөдлөө ирүүлсэн арван хоёр аж ахуйн нэгжийн нийт 22 өргөдлүүдийг хэлэлцэв.

Бусад мэдээ »