ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT
ТӨСЛИЙН ҮР ШИМ ХҮРТЭГЧИД ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛСЭЭР БАЙНА

2019-01-10

Экспортыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгийн нэг хэсэг нь экспортлогчид, экспортлогч болохоор зорьж буй жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын стандартыг олон улсын түвшинд хүргэхэд дэмжих үйл ажиллагаа юм.

Өнгөрсөн 2018 онд төслийн дэмжлэгтэйгээр 5 аж ахуйн нэгж олон улсын стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн бол Хуба Хаяа брэндээрээ олонд танигдсан Хаан жимс ЭсБиТи ХХК дээрх жагсаалтад шинээр нэгдэж буй энэ оны ууган төслийн үр шим хүртэгчээр тодорлоо. Экспортыг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр тус компани Олон Улсын ISO 22000 бүлэг стандартыг нэвтрүүллээ. 

Энэ стандарт нь түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хүнс үйлдвэрлэх, тээвэрлэх ба хадгалах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болон хавсран гүйцэтгэгчдийг дамжин жижиглэн худалдаалах болон хүнсний үйлчилгээ үзүүлэх зэрэг эцсийн дамжлага хүртэлх (харилцан хамаарал бүхий тоног төхөөрөмж, боох, савлах материал, цэвэрлэх хэрэгсэл, нэмэлт ба бүрэлдэхүүн үйлдвэрлэгч зэрэг байгууллагуудын хамт) өргөн хүрээг хамарсан байдаг.

Аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн дэмжлэгт өргөнөөр хамрагдаж, олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг уриалж байна.

                                                 

                                                            ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ТӨСЛИЙН ҮР ДҮН ЭХНЭЭСЭЭ ГАРЧ БАЙНА

2019-01-31

Дэлхийн аялал, жуулчлалын холбооноос гаргасан статистик мэдээ (2017 он)-гээр Монгол улсын аялал жуулчлалын салбар ДНБ-ний 3.7 хувийг эзэлж байгаа бөгөөд, 2028 гэхэд 2.8 хувиар нэмэгдүүлэхээр тооцоолж байна.

ТӨСЛИЙН ҮР ШИМ ХҮРТЭГЧИД ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛСЭЭР БАЙНА

2019-01-10

Экспортыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгийн нэг хэсэг нь экспортлогчид, экспортлогч болохоор зорьж буй жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын стандартыг олон улсын түвшинд хүргэхэд дэмжих үйл ажиллагаа юм.

"ЭКСПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ 18" СУРГАЛТ ХИЙВ

2019-01-10

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг 2019 оны 01 дугаар сарын 09-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой 20 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

"MONGOLIAN EXPORTERS-2018" ЦАХИМ КАТАЛОГ ШИНЭЧЛЭГДЭН ГАРЛАА

2019-01-03

Монголын экспортлогчдыг шинэ зах зээлд нэвтрэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, зах зээлээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, гадаад түнштэй холбох зорилгоор МҮХАҮТ-тай хамтран "MONGOLIAN EXPORTERS-2018" цахим каталогийг боловсруулан exporters.mongolchamber.mn цахим хуудсаар болон CD хэлбэрээр Та бүхэнд танилцуулж байна.

"ЭКСПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ 17" СУРГАЛТ ХИЙВ

2018-12-21

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой 25 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2018-12-07

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Үнэлгээний зөвлөлийн 16 дахь удаагийн хурал болж, Экспортын хөгжлийн төлөвлөгөө ирүүлсэн арван аж ахуйн нэгжийн төлөвлөгөө, давтан өргөдлөө ирүүлсэн арван хоёр аж ахуйн нэгжийн нийт 22 өргөдлүүдийг хэлэлцэв.

Бусад мэдээ »