ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
EXPORT DEVELOPMENT PROJECT
ТӨСЛИЙН ҮР ДҮН ЭХНЭЭСЭЭ ГАРЧ БАЙНА

2019-01-31

Дэлхийн аялал, жуулчлалын холбооноос гаргасан статистик мэдээ (2017 он)-гээр Монгол улсын аялал жуулчлалын салбар ДНБ-ний 3.7 хувийг эзэлж байгаа бөгөөд, 2028 гэхэд 2.8 хувиар нэмэгдүүлэхээр тооцоолж байна.

2018 онд Монгол улс 529 370 жуулчин хүлээн авснаас топ 5 улс буюу БНХАУ 30.9%, ОХУ 24.3%,  Солонгос улс 16%, АНУ болон Япон улсын жуулчид тус тус 3 хувийг эзэлж байна.

Өнгөрсөн онд Экспортыг дэмжих төслөөс Монголын аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран ажиллаж 4 дүгээр сард Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны (ММХТХ) хүсэлтээр Дэлхийн Банкны Экспортыг дэмжих төслөөс Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн (ДХТХ) сургагч багш хатагтай Айрис Барриг Монгол улсад урьж  “Хөтөч Тайлбарлагчийг Бэлтгэх Үндэсний Сургагч Багшийг Бэлтгэх Сургалт”-ыг  амжилттай зохион байгуулсан билээ.

Уг сургалтыг амжилттай төгссөн үндэсний 12 сургагч багш ойрын 3 жилд Монгол улсад хөтөч тайлбарлагчдыг тасралтгүй бэлтгэх мэдлэг, ур чадвар эзэмшиж дэлхийн хөтөч тайлбарлагчдын холбооноос Сургагч багшийн сертификат хүлээн авсан.

Монголын аялал жуулчлалын салбарт олон улсын сургалтын хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн үндэсний Сургагч багш нар ойрын 3 жилд 9 удаагийн сургалтаар 500 гаруй хөтөч тайлбарлагчдыг аялал жуулчлалын стандарт, чанарт нийцсэн үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадвар олгох боломжтой боллоо. Энэ хүрээнд ММХТХ-ноос үндэсний хөтөч, тайлбарлагчдад ур чадвар олгох 21 хоногийн сургалтыг 2019 оны 1 дүгээр сарын 7-28-ны өдрүүдэд зохион байгуулж эхний 30 оролцогчдын сертификатыг гардуулах үйл ажиллагаа Монголын Үндэсний Түүхийн Музейд болж өндөрлөлөө.

Ийнхүү, гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвартай Монголын бүтээгдэхүүн, үйлчилгээ экспортлох хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэхээр зорьж буй төслийн үйл ажиллагаа эхнээсээ үр дүнгээ өгч эхэллээ. 

Экспортыг дэмжих төсөлтэй хамтран ажилласан мэргэжлийн хөтөч тайлбарлагчид, багш нарт амжилт хүсье.


ТӨСЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ТӨСЛИЙН ҮР ДҮН ЭХНЭЭСЭЭ ГАРЧ БАЙНА

2019-01-31

Дэлхийн аялал, жуулчлалын холбооноос гаргасан статистик мэдээ (2017 он)-гээр Монгол улсын аялал жуулчлалын салбар ДНБ-ний 3.7 хувийг эзэлж байгаа бөгөөд, 2028 гэхэд 2.8 хувиар нэмэгдүүлэхээр тооцоолж байна.

ТӨСЛИЙН ҮР ШИМ ХҮРТЭГЧИД ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛСЭЭР БАЙНА

2019-01-10

Экспортыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгийн нэг хэсэг нь экспортлогчид, экспортлогч болохоор зорьж буй жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын стандартыг олон улсын түвшинд хүргэхэд дэмжих үйл ажиллагаа юм.

"ЭКСПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ 18" СУРГАЛТ ХИЙВ

2019-01-10

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг 2019 оны 01 дугаар сарын 09-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой 20 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

"MONGOLIAN EXPORTERS-2018" ЦАХИМ КАТАЛОГ ШИНЭЧЛЭГДЭН ГАРЛАА

2019-01-03

Монголын экспортлогчдыг шинэ зах зээлд нэвтрэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, зах зээлээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, гадаад түнштэй холбох зорилгоор МҮХАҮТ-тай хамтран "MONGOLIAN EXPORTERS-2018" цахим каталогийг боловсруулан exporters.mongolchamber.mn цахим хуудсаар болон CD хэлбэрээр Та бүхэнд танилцуулж байна.

"ЭКСПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ 17" СУРГАЛТ ХИЙВ

2018-12-21

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 21-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой 25 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2018-12-07

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Үнэлгээний зөвлөлийн 16 дахь удаагийн хурал болж, Экспортын хөгжлийн төлөвлөгөө ирүүлсэн арван аж ахуйн нэгжийн төлөвлөгөө, давтан өргөдлөө ирүүлсэн арван хоёр аж ахуйн нэгжийн нийт 22 өргөдлүүдийг хэлэлцэв.

Бусад мэдээ »