“Экспортыг Дэмжих Төслийн Бүтцийн өөрчлөлтийг танилцуулах” арга хэмжээ эхлэхэд бэлэн боллоо

2020-09-28

Дэлхийн банкны хөнгөлттэй зээлийн санхүүжилттэй, ХХААХҮЯамны дэргэд хэрэгжиж буй Монгол улсын эдийн засгийг чадавхижуулж, нэг салбараас хараат бус болгох, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Экспортыг Дэмжих Төслийн Бүтцийн өөрчлөлтийг танилцуулах” арга хэмжээ нь 2020 оны 9 сарын 28-ны өдөр The Blue Sky Hotel & Tower, 3 давхарт Crystal өргөөнд зохион байгуулагдах юм.

 

Энэхүү арга хэмжээнд Монгол улсын Яамдууд, Сайд нар, Элчин сайд нар, Төрийн нарийн бичгийн дарга, Дэлхийн банк, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол улсын уул уурхайн бус салбарын топ экспортлогч компаниуд, Төрийн болон төрийн бус байгууллагууд, Банкууд, Даатгалын компаниуд, Холбоодууд, Кластерууд, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төслийн нэгжүүд, Гадны байгууллагууд, Академик хүрээлэн, судалгааны байгууллагуудаас оролцох юм.

 

“Экспортыг дэмжих төсөл”-ийн бүтцийн өөрчлөлтийг танилцуулах арга хэмжээ

Хэзээ: 2020 оны 9-р сарын 28-ны өдөр 14:30 – 16:30 цагийн хооронд

Хаана: The Blue Sky Hotel & Tower, 3 давхарт Crystal өргөөнд

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Аялал жуулчлалын салбарынханд зориулсан санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөрийн танилцуулга

2021-03-31

Экспортыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөрийн талаарх танилцуулга, зарим шалгуур үзүүлэлтийг хөнгөвчилсөн талаарх мэдээллийг аялал жуулчлалын салбарынханд зориулан 2021 оны 3 сарын 31нд 15 цагаас хүргэнэ.
Live Session-ийг БОАЖЯ ны фэйсбүүк хуудас болон Экспортыг дэмжих төслийн хуудсаар шууд дамжууллаа.

Экспортыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгийн талаар өөрчлөлтүүдийг танилцуулах LIVE уулзалт

2021-03-31

Үйлдвэрлэлийн салбарынханд зориулан Экспортыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгийн талаарх танилцуулга, аж ахуйн нэгжүүдэд тавигдах зарим шалгуур үзүүлэлтийг хөнгөвчилсөн талаарх мэдээллийг маргааш буюу 2021 оны 3 сарын 31-ний 11 цагт хүргэнэ.

Экспортыг дэмжих төсөл, Shima-Seiki сургалтын төвтэй хамтран зохион байгуулж буй сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, загвар зохион бүтээгч нарт зориулсан захиалгат сургалтад урьж байна.

2021-03-17

Сургалтыг Экспортыг дэмжих төслөөс санхүүжүүлнэ.

Экспортыг дэмжих төслөөс экспортын чиглэлтэй ААН, кластеруудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт материал хүлээж авч эхэллээ

2021-03-01


Ноос, ноолуур бэлтгэн нийлүүлэгч малчдын хоршоодод бизнес хөгжлийн сургалт явууллаа

2020-10-23

Экспортыг дэмжих төслийн хүрээнд Тогтвортой ноос, ноолуурын эвсэл, ЮНИДО-ийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүд хамтран 2020.10.19-20-ны өдрүүдэд цөлжилтийн эсрэг байгальд ээлтэй, олон улсын стандартад нийцсэн ноолуурыг хэрхэн бэлтгэх, ноолуур бэлтгэн нийлүүлэгч малчдын байгууллага, хоршооны менежментийн чадамжийг нэмэгдүүлэх, хоршоодын чанарын удирдлагыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгууллаа.

“Экспортыг Дэмжих Төслийн Бүтцийн өөрчлөлтийг танилцуулах” арга хэмжээ амжилттай боллоо

2020-09-30

        “Экспортыг Дэмжих Төслийн Бүтцийн өөрчлөлтийг танилцуулах” арга хэмжээ нь 2020 оны 9 сарын 28-ны өдөр The Blue Sky Hotel & Tower, 3 давхарт Crystal өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.

Бусад мэдээ »