“Экспортыг Дэмжих Төслийн Бүтцийн өөрчлөлтийг танилцуулах” арга хэмжээ амжилттай боллоо

2020-09-30

        “Экспортыг Дэмжих Төслийн Бүтцийн өөрчлөлтийг танилцуулах” арга хэмжээ нь 2020 оны 9 сарын 28-ны өдөр The Blue Sky Hotel & Tower, 3 давхарт Crystal өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол улсын нийт экспортын 90 орчим хувийг Уул уурхайн салбар дангаар бүрдүүлж байгаа нь эдийн засагт нэг салбараас хамааралтай төвлөрлийн эрсдэлийг үүсгэж байгаа бөгөөд үүнийг бууруулах гарц нь бусад салбаруудынхаа хөгжлийг дэмжих явдал юм.

Энэ бодлогын хүрээнд Уул уурхайн бус салбарын Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн экспортын үйл ажиллагааг дэмжих, чадавхыг нь сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх, Ковид-19 цар тахлын хүндрэлийг бууруулах зорилгоор Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр ХХААХҮЯ-ны дэргэд Экспортыг дэмжих төсөл 2020 оны 9 сараас дахин хэрэгжих боллоо.

Энэхүү арга хэмжээнд Монгол улсын ХХААХҮЯ, ГХЯ, Сангийн яам, Элчин сайд нар, Төрийн нарийн бичгийн дарга, Дэлхийн банк, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол улсын уул уурхайн бус салбарын топ экспортлогч компаниуд, Төрийн болон төрийн бус байгууллагууд, Банкууд, Даатгалын компаниуд, Холбоодууд, Кластерууд, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төслийн нэгжүүд, Гадны байгууллагууд, Академик хүрээлэн, судалгааны байгууллагууд болон аж ахуй нэгжүүд өргөнөөр оролцлоо.

Бүтцийн өөрчлөлтийг танилцуулах арга хэмжээний нээлтэнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн: Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын тулгын гурван чулууг ХАА-д суурилсан боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээллийн технологи гэж харж байна. Эдгээрийг зэрэгцүүлэн хөгжүүлэх хэрэгтэйхэмээн онцлон хэлсэн юм.

Мөн уул уурхайгаас хэт хамааралтай манай улсын хувьд эдийн засгийг солонгоруулах, хүн амын дундаж орлогыг өсгөх, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний стандартыг сайжруулах, чанарын удирдлагыг дэлхийн түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх гээд олон ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

            Түүнчлэн ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нээлтийн үеэр үг хэлж, Экспортыг дэмжих төслийн захирал Д.Бадруун төслийн бүтцийн өөрчлөлтийн талаар танилцуулга хийсэн.


Төслийн зорилго:

“Уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн экспортын чадавхийг бэхжүүлэх, экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, КОВИД-19 цар тахлын үр нөлөөг бууруулахад дэмжлэг үзүүлэх.”

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Бэлтгэн нийлүүлэгч малчдын хоршоодод бизнес хөгжлийн сургалт явууллаа

2020-10-20

Экспортыг дэмжих төслийн хүрээнд Тогтвортой ноос, ноолуурын эвсэл, ЮНИДО-ийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүд хамтран 2020.10.19-20-ны өдрүүдэд цөлжилтийн эсрэг байгальд ээлтэй, олон улсын стандартад нийцсэн ноолуурыг хэрхэн бэлтгэх, ноолуур бэлтгэн нийлүүлэгч малчдын байгууллага, хоршооны менежментийн чадамжийг нэмэгдүүлэх, хоршоодын чанарын удирдлагыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгууллаа.

“Экспортыг Дэмжих Төслийн Бүтцийн өөрчлөлтийг танилцуулах” арга хэмжээ амжилттай боллоо

2020-09-30

        “Экспортыг Дэмжих Төслийн Бүтцийн өөрчлөлтийг танилцуулах” арга хэмжээ нь 2020 оны 9 сарын 28-ны өдөр The Blue Sky Hotel & Tower, 3 давхарт Crystal өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.

“Экспортыг Дэмжих Төслийн Бүтцийн өөрчлөлтийг танилцуулах” арга хэмжээ эхлэхэд бэлэн боллоо

2020-09-28

Дэлхийн банкны хөнгөлттэй зээлийн санхүүжилттэй, ХХААХҮЯамны дэргэд хэрэгжиж буй Монгол улсын эдийн засгийг чадавхижуулж, нэг салбараас хараат бус болгох, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Экспортыг Дэмжих Төслийн Бүтцийн өөрчлөлтийг танилцуулах” арга хэмжээ нь 2020 оны 9 сарын 28-ны өдөр The Blue Sky Hotel & Tower, 3 давхарт Crystal өргөөнд зохион байгуулагдах юм.

ТӨСЛИЙН ҮР ДҮН ЭХНЭЭСЭЭ ГАРЧ БАЙНА

2019-01-31

Дэлхийн аялал, жуулчлалын холбооноос гаргасан статистик мэдээ (2017 он)-гээр Монгол улсын аялал жуулчлалын салбар ДНБ-ний 3.7 хувийг эзэлж байгаа бөгөөд, 2028 гэхэд 2.8 хувиар нэмэгдүүлэхээр тооцоолж байна.

ТӨСЛИЙН ҮР ШИМ ХҮРТЭГЧИД ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛСЭЭР БАЙНА

2019-01-10

Экспортыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгийн нэг хэсэг нь экспортлогчид, экспортлогч болохоор зорьж буй жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын стандартыг олон улсын түвшинд хүргэхэд дэмжих үйл ажиллагаа юм.

"ЭКСПОРТЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ 18" СУРГАЛТ ХИЙВ

2019-01-10

“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагааны хамгийн чухал баримт бичгийн нэг болох “Экспортын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлалын сургалтыг 2019 оны 01 дугаар сарын 09-ны өдөр үнэ төлбөргүй зохион байгуулж экспортлогч болон экспортлогч болох сонирхолтой 20 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Бусад мэдээ »