Экспортыг дэмжих төслөөс экспортын чиглэлтэй ААН, кластеруудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт материал хүлээж авч эхэллээ

2021-03-01



Экспортыг дэмжих төслөөс экспортын чиглэлтэй ААН, кластеруудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт материал хүлээж авч эхэллээ

Уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх зорилготой Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл нь ХХААХҮЯ-ны дэргэд 2020-2023 оныг дуустал хэрэгжиж байна.

Уул уурхайн салбараас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах Засгийн газрын бодлогын хүрээнд хэрэгжих уг төслийн нэг хэсэг нь ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх Түншлэлийн хөтөлбөр юм. Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд экспортын чиглэлтэй доорх шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд 50 мянган ам.доллар, кластерт 100 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд уг хөтөлбөрөөс дэмжлэг хүртэгч нь төслийн зүгээс санхүүжүүлэх дүнтэй дүйцэхүйц зардлыг өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх юм.

Аж ахуйн нэгжийн шалгуур

Кластерын шалгуур

2 жил идэвхитэй үйл ажиллагаа явуулсан, 100% хувийн секторын;

Жилийн борлуулалтын орлого 50 мянгаас 50 сая ам.долларын хооронд, үндсэн ажилтны тоо 10-250;

Байгаль орчны асуумжаар шалгуур хангасан;

12 сараас дээш татвар, нийгмийн даатгалын өргүй;

Зээлийн мэдээллийн санд муу ангиллын зээлгүй;

Хувь нийлүүлэгч нь улс төрийн нөлөө бүхий этгээд бус байх;

Экспорт хөгжлийн төлөвлөгөөтэй байх;

Төсөлд хувь нэмэр оруулж, бусад аж ахуйн нэгжүүдэд туршлага хуваалцах үйл ажиллагаанд идэвхитэй оролцох;

    2-с дээш ААН-ээс бүрдсэн, нэг толгойлогч ААН-тэй байх;

    Бүрэлдэхүүнд буй ААН нь ижил хувь нийлүүлэгчгүй байх;

    Кластерын Экспорт хөгжлийн төлөвлөгөөтэй байх;

    Чанар, үйлдвэрлэлийн сургалт, судалгаа хөгжлийн хүчин чадалтай байх, үгүй бол мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах гэрээтэй байх;

    Кластерын толгойлогч ААН нь ААН-н шалгууруудыг бүрэн хангахаас гадна, жилийн борлуулалтын орлого нь 100 мянган ам.доллараас багагүй байна.

    Кластерын бусад ААН-н хувьд жилийн борлуулалтын орлого нь 50 сая ам.доллараас бага, бүтэн цагийн үндсэн ажилтны тоо 250-с бага байх бөгөөд ААН-н шалгуурыг бүрэн хангасан байх;

    Төсөлд хувь нэмэр оруулж, бусад аж ахуйн нэгжүүдэд туршлага хуваалцах үйл ажиллагаанд идэвхитэй оролцох;

Уг хөтөлбөрт экспортын чиглэл бүхий хөдөө аж ахуйд суурилсан боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээллийн технологи гэсэн салбаруудыг онцгойлон дэмжих бөгөөд зардлын хувьд шууд хөрөнгө оруулалт, экспортын чиглэлийн бус өдөр тутмын зардлыг дэмжихгүй. Санхүүжилтийн хүрээнд дэмжигдэх зардалд дараах зардлууд багтана:

1)    Экспортын маркетинг, ложистик, цахим худалдаа (Вэбсайт, брэндинг, сав баглаа боодол хөгжүүлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, гадаад сурталчилгаа, экспонд оролцох зардал, гадаад зах зээлийн хэрэглэгчийн судалгаа, зөвлөх үйлчилгээ, цахим худалдааны сайт хөгжүүлэх гм)

2)    Үйлдвэрлэл, технологийн удирдлага (Бүтээмж нэмэгдүүлэх зорилготой ERP систем нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ гм)

3)    Чанарын удирдлага, сертификатжуулалт (Чанарын сертификатжуулалт, судалгаа хөгжүүлэлт, лабораторын шинжилгээ, тест гм)

Энэ удаагийн материал хүлээн авах хугацаа нь 2021 оны 3-р сарын 1-ээс 2021 оны 4-р сарын 15-ны хооронд үргэлжлэх бөгөөд аж ахуйн нэгж, кластеруудыг уг хөтөлбөрт өргөнөөр оролцохыг урьж байна.

Хөтөлбөр нь жилд 4 удаа зарлагдах бөгөөд, дараах үе шаттайгаар явагдана:

  1. Шалгуур хангалтыг бүрэн хангасан аж ахуйн нэгж нь эхний шатанд хүсэлт, өргөдлийн маягт, байгаль орчны үнэлгээний асуумжийг бөглөж илгээнэ.
  2. Эхний шатанд тэнцсэн өргөдөл гаргагч нь ажлын 10 хоногийн дотор  Экспорт хөгжлийн төлөвлөгөө болон эхний  шатанд хүргүүлсэн мэдээллийн нотлох баримтыг илгээнэ.
  3. 2-р шатанд тэнцсэн өргөдөл гаргагч нь төслөөс хараат бусаар байгуулагдсан Үнэлгээний хорооны хуралд төслөө танилцуулах бөгөөд Үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн төсөл хэрэгжүүлэгч ААН-тэй гэрээ байгуулж, төлөвлөгөөт ажлаа эхлүүлнэ. Үнэлгээний хорооны гишүүдийн хувьд нийт 8 байнгын гишүүн байх бөгөөд саналын эрхтэй 7 гишүүн байна. Үүний 5 нь хувийн хэвшлийн салбарын төлөөлөл, 1 нь МХАҮТ-ын төлөөлөл, 1 нь ХХААХҮЯ-ны төлөөлөл байна. Төслийн багаас 1 гишүүн саналын эрхгүйгээр хурлын зохион байгуулагчаар ажиллана.
  4. Өргөдөл гаргагч нь гэрээ байгуулснаас хойш 9 сарын дотор хөтөлбөрийн зүгээс дэмжихээр хүлээн зөвшөөрсөн үйл ажиллагааг өөрийн санхүүжилтээр амжилттай гүйцэтгэж, гүйцэтгэлийн тайлан болон нэхэмжлэхийн хамтаар төслийн багт хүргүүлж, төслийн баг нь гүйцэтгэлийг хангалттай гэж үзсэн тохиолдолд санхүүжилт олгогдоно.

Төслийн шалгуур үзүүлэлт болон төслийн материал бүрдүүлэхэд шаардлагатай өргөдлийн маягт анкетыг www.edp.mn хуудсаар орж авна уу.

Хөтөлбөрийн талаарх асуултаа дараах хаягуудаар ажлын өдөр 9:00-13:00 14:00-18:00 цагийн хооронд Бизнес хөгжлийн багтай холбогдон авч болно.

     Утас:77111760

     Имэйл: application@edp.mn

     Фэйсбүүк  хуудас: https://www.facebook.com/ExportDevelopmentProject

Өргөдлийн материал хүлээж авах хаяг:

     Имэйл: application@edp.mn

     Хаяг: Монгол улс, Улаанбаатар-14240, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамьян гүний гудамж 18/2, МЕРУ цамхаг, 602 тоот

 

www.edp.mn

 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Аялал жуулчлалын салбарынханд зориулсан санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөрийн танилцуулга

2021-03-31

Экспортыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөрийн талаарх танилцуулга, зарим шалгуур үзүүлэлтийг хөнгөвчилсөн талаарх мэдээллийг аялал жуулчлалын салбарынханд зориулан 2021 оны 3 сарын 31нд 15 цагаас хүргэнэ.
Live Session-ийг БОАЖЯ ны фэйсбүүк хуудас болон Экспортыг дэмжих төслийн хуудсаар шууд дамжууллаа.

Экспортыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгийн талаар өөрчлөлтүүдийг танилцуулах LIVE уулзалт

2021-03-31

Үйлдвэрлэлийн салбарынханд зориулан Экспортыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгийн талаарх танилцуулга, аж ахуйн нэгжүүдэд тавигдах зарим шалгуур үзүүлэлтийг хөнгөвчилсөн талаарх мэдээллийг маргааш буюу 2021 оны 3 сарын 31-ний 11 цагт хүргэнэ.

Экспортыг дэмжих төсөл, Shima-Seiki сургалтын төвтэй хамтран зохион байгуулж буй сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, загвар зохион бүтээгч нарт зориулсан захиалгат сургалтад урьж байна.

2021-03-17

Сургалтыг Экспортыг дэмжих төслөөс санхүүжүүлнэ.

Экспортыг дэмжих төслөөс экспортын чиглэлтэй ААН, кластеруудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт материал хүлээж авч эхэллээ

2021-03-01


Ноос, ноолуур бэлтгэн нийлүүлэгч малчдын хоршоодод бизнес хөгжлийн сургалт явууллаа

2020-10-23

Экспортыг дэмжих төслийн хүрээнд Тогтвортой ноос, ноолуурын эвсэл, ЮНИДО-ийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүд хамтран 2020.10.19-20-ны өдрүүдэд цөлжилтийн эсрэг байгальд ээлтэй, олон улсын стандартад нийцсэн ноолуурыг хэрхэн бэлтгэх, ноолуур бэлтгэн нийлүүлэгч малчдын байгууллага, хоршооны менежментийн чадамжийг нэмэгдүүлэх, хоршоодын чанарын удирдлагыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгууллаа.

“Экспортыг Дэмжих Төслийн Бүтцийн өөрчлөлтийг танилцуулах” арга хэмжээ амжилттай боллоо

2020-09-30

        “Экспортыг Дэмжих Төслийн Бүтцийн өөрчлөлтийг танилцуулах” арга хэмжээ нь 2020 оны 9 сарын 28-ны өдөр The Blue Sky Hotel & Tower, 3 давхарт Crystal өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.

Бусад мэдээ »