Экспортыг дэмжих төсөл, Shima-Seiki сургалтын төвтэй хамтран зохион байгуулж буй сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, загвар зохион бүтээгч нарт зориулсан захиалгат сургалтад урьж байна.

2021-03-17

Сургалтыг Экспортыг дэмжих төслөөс санхүүжүүлнэ.


Энэхүү сургалтаар :

 

1. Shima-Seiki APEX-3-3 программын анхан шатнаас ахисан шат II хүртэлх,

2. Сүлжмэлийн загвар зохион бүтээлтийн анхан шатнаас дунд шат хүртэлх,

3. Материал судлал болон хими-технологийн боловсруулалтын анхан шат гэсэн багц сургалтыг зохион байгуулна.


Сургалтад нийт 13 хүн хамрагдах тул шалгуурт тэнцсэн эхний 13 хүнийг бүртгэж авна.

 

Бүрдүүлэх материал:

 

1. Гэрээт дизайнер: Гэрээний хуулбар, байгууллагаасаа гэрээт дизайнераа сургалтад хамруулах хүсэлт бүхий албан тоотыг авч хавсаргах

2. Байгууллага: Үндсэн дизайнер эсвэл сүлжмэлийн программ дээр ажилладаг мэргэжилтнээ сургалтад хамруулах хүсэлт бүхий албан тоот, тодорхойлолт

3. Байгууллагын танилцуулга (Экспортлогч эсвэл экспорт хийж байсан бол давуу тал болно)

4. Иргэний үнэмлэхийн хуулбар

5. Дипломын хуулбар (Дизайнерын мэргэжилтэй бол давуу тал болно)

 

Анхаарах зүйлс:

 

Сургалт нь нийт 10 долоо хоногийн турш үргэлжлэх тул хичээлийн оролцоо, идэвх тал дээр онцгой ач холбогдол өгнө. Хүндэтгэх шалтгаангүйгээр хичээл тасалсан тохиолдолд тухайн тасалсан өдрийн сургалтын төлбөрийг сургалтад хамрагдагч хувь хүн, эсвэл сургалтад хамрагдагч байгууллага нь нөхөн төлнө гэсэн албан тоотыг хавсаргана.


Сургалтын хуваарь:

 

2021 оны 04 сарын 05-аас 2021 оны 06 сарын 21-ний хооронд өглөөний 09:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

 

Доорх холбоосоор орж сургалтад бүртгүүлнэ үү.

https://forms.gle/oZ65K1bBSC9DSfkC7

 

Эсвэл доорх и-мэйл хаягаар дээр дурдсан материалуудыг бүрдүүлж илгээнэ үү.

Имэйл хаяг: tengis@edp.mn

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Холбогдох утас: 77111760, 99890326, сургалт хариуцсан зөвлөхтэй ажлын цагаар холбогдоно уу.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Аялал жуулчлалын салбарынханд зориулсан санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөрийн танилцуулга

2021-03-31

Экспортыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөрийн талаарх танилцуулга, зарим шалгуур үзүүлэлтийг хөнгөвчилсөн талаарх мэдээллийг аялал жуулчлалын салбарынханд зориулан 2021 оны 3 сарын 31нд 15 цагаас хүргэнэ.
Live Session-ийг БОАЖЯ ны фэйсбүүк хуудас болон Экспортыг дэмжих төслийн хуудсаар шууд дамжууллаа.

Экспортыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгийн талаар өөрчлөлтүүдийг танилцуулах LIVE уулзалт

2021-03-31

Үйлдвэрлэлийн салбарынханд зориулан Экспортыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгийн талаарх танилцуулга, аж ахуйн нэгжүүдэд тавигдах зарим шалгуур үзүүлэлтийг хөнгөвчилсөн талаарх мэдээллийг маргааш буюу 2021 оны 3 сарын 31-ний 11 цагт хүргэнэ.

Экспортыг дэмжих төсөл, Shima-Seiki сургалтын төвтэй хамтран зохион байгуулж буй сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, загвар зохион бүтээгч нарт зориулсан захиалгат сургалтад урьж байна.

2021-03-17

Сургалтыг Экспортыг дэмжих төслөөс санхүүжүүлнэ.

Экспортыг дэмжих төслөөс экспортын чиглэлтэй ААН, кластеруудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт материал хүлээж авч эхэллээ

2021-03-01


Ноос, ноолуур бэлтгэн нийлүүлэгч малчдын хоршоодод бизнес хөгжлийн сургалт явууллаа

2020-10-23

Экспортыг дэмжих төслийн хүрээнд Тогтвортой ноос, ноолуурын эвсэл, ЮНИДО-ийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүд хамтран 2020.10.19-20-ны өдрүүдэд цөлжилтийн эсрэг байгальд ээлтэй, олон улсын стандартад нийцсэн ноолуурыг хэрхэн бэлтгэх, ноолуур бэлтгэн нийлүүлэгч малчдын байгууллага, хоршооны менежментийн чадамжийг нэмэгдүүлэх, хоршоодын чанарын удирдлагыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгууллаа.

“Экспортыг Дэмжих Төслийн Бүтцийн өөрчлөлтийг танилцуулах” арга хэмжээ амжилттай боллоо

2020-09-30

        “Экспортыг Дэмжих Төслийн Бүтцийн өөрчлөлтийг танилцуулах” арга хэмжээ нь 2020 оны 9 сарын 28-ны өдөр The Blue Sky Hotel & Tower, 3 давхарт Crystal өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.

Бусад мэдээ »