"Түншлэлийн хөтөлбөр" 2/9 цонх |ЦАХИМ УУЛЗАЛТ|

2021-06-30

Түншлэлийн хөтөлбөрийн талаар танилцуулга цахим уулзалтын арга хэмжээ 2021 оны 7 сарын 2-ны 15 цагт шууд дамжуулан зохион байгуулахаар боллоо.

Zoom Meeting холбоос: https://bit.ly/3x251wo

Meeting ID: 946 9732 3768

Passcode: 623732



🔹Экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөрийн 2 дах цонх нээгдэж, 2021 оны 8-р сарын 15-ны 18:00 цаг хүртэл материал авна.

🔹Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн экспортлогчид, экспортын боломжит аж ахуйн нэгжүүд, мөн үйлчилгээний экспорт тэр дундаа олон улсад Монгол Улсын онцлог чанарыг сурталчилж, үүгээрээ дамжуулан нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжтой соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээлэл технологийн салбарын тодорхой шалгуур хангасан, экспортлогчдын төсөл, материалд үндэслэн буцалтгүй тусламж олгоно.

🔹Сүүлийн 2 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн бөгөөд борлуулалтын орлогын дундаж 150 сая төгрөгөөс дээш аж ахуйн нэгж, байгууллагуудыг Түншлэлийн хөтөлбөрийн талаарх шаардлага болон нэмэлт мэдээллийг дараах линкээр авч, бидэнтэй холбогдохыг хүсье.


📍Ерөнхий мэдээлэл: http://www.edp.mn/FinSupport/General?httproute=True

📍Шалгуур үзүүлэлт: http://www.edp.mn/FinSupport/Criteria?httproute=True

📍Бүрдүүлэх бичиг баримт: http://www.edp.mn/FinSupport/Apply?httproute=True

Event: https://fb.me/e/1zhy06hSf



ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
2 дугаар улирлын өргөдөл хүлээн авах хугацаа сунгагдлаа!

2021-07-09

Экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөрийн 2021 оны 2 дугаар улирлын өргөдөл хүлээн авах хугацаа 2021 оны 8 дугаар сарын 15-ны 23:59 цаг болж сунгагдлаа.

Б.Дөлгөөн: 10-300 сая төгрөг хүртэлх санхүүжилт авах хүсэлтэй ААН-үүдээс материал хүлээн авч байна.

2021-06-30

Монгол Улсын хэмжээнд 2020 онд  7.6 тэрбум ам.долларын экспорт хийжээ. Үүний 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлжээ. Зөвхөн 5 хувь нь л уул уурхайн бус экспорт байна. Энэ л 5 хувьд харьяалагдах бүтээгдэхүүний экспортыг өсгөх, төрөлжүүлэх зорилготой “Экспортыг дэмжих төсөл”-ийн зохицуулагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа. Тэрээр Дэлхийн банканд санхүүгийн зөвлөхөөр арав орчим жил ажилласан туршлагатай юм.

"Түншлэлийн хөтөлбөр" 2/9 цонх |ЦАХИМ УУЛЗАЛТ|

2021-06-30

Түншлэлийн хөтөлбөрийн талаар танилцуулга цахим уулзалтын арга хэмжээ 2021 оны 7 сарын 2-ны 15 цагт шууд дамжуулан зохион байгуулахаар боллоо.

ТҮНШЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЦОНХ НЭЭГДЛЭЭ!

2021-06-18

Экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөрийн энэ оны 2 дах цонх нээгдэж, 2021 оны 8-р сарын 15-ны 18:00 цаг хүртэл материал авч эхэллээ.

Аялал жуулчлалын салбарынханд зориулсан санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөрийн танилцуулга

2021-03-31

Экспортыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөрийн талаарх танилцуулга, зарим шалгуур үзүүлэлтийг хөнгөвчилсөн талаарх мэдээллийг аялал жуулчлалын салбарынханд зориулан 2021 оны 3 сарын 31нд 15 цагаас хүргэнэ.
Live Session-ийг БОАЖЯ ны фэйсбүүк хуудас болон Экспортыг дэмжих төслийн хуудсаар шууд дамжууллаа.

Экспортыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгийн талаар өөрчлөлтүүдийг танилцуулах LIVE уулзалт

2021-03-31

Үйлдвэрлэлийн салбарынханд зориулан Экспортыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгийн талаарх танилцуулга, аж ахуйн нэгжүүдэд тавигдах зарим шалгуур үзүүлэлтийг хөнгөвчилсөн талаарх мэдээллийг маргааш буюу 2021 оны 3 сарын 31-ний 11 цагт хүргэнэ.

Бусад мэдээ »