НООЛУУРЫН КЛАСТЕРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-08-13

Монгол Улсын уул уурхайн бус экспорт жилдээ 420-600 сая ам.долларын хооронд хэлбэлздэг бөгөөд үүний 60 орчим хувийг ноолуурын салбар дангаар бүрдүүлдэг. Хэдийгээр ноолуурын салбар нь Монгол Улсын уул уурхайн бус экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг ч нэмүү өртөг шингээгүй ноолуур зонхилж байгаа уг салбараас бий болох эдийн засгийн үр өгөөж болон дотоодын үйлдвэрүүд гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хязгаарлалт болсоор байна.

Тиймээс уг салбарын олон улс дах өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд ноолуурын салбарын өртгийн сүлжээнд оролцогч талуудын хамтын ажиллагааг цогцоор хангаж, нэгдсэн бодлого төлөвлөлттэйгөөр ажиллах нь зүйтэй байгаа юм.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон тус яамны дэргэд Дэлхийн банкны санхүүжилттэйгээр хэрэгжиж буй Экспортыг дэмжих төсөл хамтран 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Ноолуурын кластерын экспортын өрсөлдөх чадвар” цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ноос, ноолуурын холбоо, ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудын төлөөлөл зэрэг нийт 67 хүн оролцож, санал бодлоо солилцлоо.

Хэлэлцүүлгийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж ноолуурын кластерыг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага, одоогийн нөхцөл байдлыг танилцуулсан. Хэлэлцүүлэгт оролцогч талууд салбарын хувьд тулгамдаж буй асуудал, боломжийн талаар идэвхтэй оролцож, санал шүүмжээ нээлттэй хэлэлцлээ. Үүнд:

  • Ноолуурын үндэсний зөвлөлийг бий болгож, ноолуурын салбарын нэгдсэн стратегийг боловсруулж, оролцогч талууд нэгдмэл байр суурьтай, ойлголттой болж, хамтран ажиллах.
  • Кластерын зохион байгуулалтад орж, ноолуурын экспортын чиглэлээр маркетинг, худалдааны мэргэшсэн байгууллагыг бэлтгэх, дэмжих. 
  • Ноолуурын өртгийн сүлжээнд оролцогч бүхий л талуудын чанарын тогтолцоог хангахуйц стандартыг баримтлах, сурталчлах, үндэсний брэндийг хөгжүүлэх.

Хэлэлцүүлгийн явцад Экспортыг дэмжих төслөөс олон улсын судалгааны байгууллагаас хийгдсэн ноолуур, нэхмэл бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн судалгааны ажлуудыг хуралд оролцогч аж ахуйн нэгж, байгууллагуудад үнэ төлбөргүй тараалаа. 

Цаашид ноолуурын салбарын оролцогч талуудын мэдээлэл солилцох уулзалт, хэлэлцүүлэг, сургалтыг үргэлжлүүлэн хийх талаар Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Экспортыг дэмжих төслөөс дахин зохион байгуулахаар болсон байна.



МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд 10-300 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлж байна

2021-09-21

Уул уурхайн салбараас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах Засгийн газрын бодлогын хүрээнд 2023 оныг дуустал хэрэгжиж буй Экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөр экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг олгож байна. Түншлэлийн хөтөлбөр нь энэ хугацаанд нийт 9 удаа аж ахуйн нэгжүүдээс өргөдөл хүлээн авна.

МОНГОЛД АНХ УДАА ЭКСПОРТЫН ЗЭЭЛИЙН ДААТГАЛЫГ НЭВТРҮҮЛНЭ

2021-08-25

Дэлхийн ихэнх улс орон өрсөлдөх чадвараа дээшлүүлж, эдийн засгаа төрөлжүүлэн, үйлдвэрлэлийг дэмжих үүднээс гадаад худалдаагаа төрийн бодлогоор дэмждэг. Монгол улсын хувьд энэхүү зорилгын хүрээнд “экспортын зээлийн даатгал” үйлчилгээг энэ онд анх удаа зах зээлд нэвтрүүлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор төсөл хэрэгжүүлэгч “Үндэсний давхар даатгал” ХК-ийн Экспортын даатгалын газрын дарга Б. Батбаяртай ярилцан дэлгэрэнгүй мэдээлэл авсныг та бүхэнд хүргэж байна.

“Экспортын замын зураглал” боловсруулах судалгааны ажлын эхний үр дүнгийн хэлэлцүүлэг боллоо

2021-08-13

Монгол Улсад үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлох замын зураглалыг боловсруулах судалгааны ажлын эхний үр дүнгийн хэлэлцүүлгийг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр цахимаар зохион байгууллаа. 

НООЛУУРЫН КЛАСТЕРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-08-13

Монгол Улсын уул уурхайн бус экспорт жилдээ 420-600 сая ам.долларын хооронд хэлбэлздэг бөгөөд үүний 60 орчим хувийг ноолуурын салбар дангаар бүрдүүлдэг. Хэдийгээр ноолуурын салбар нь Монгол Улсын уул уурхайн бус экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг ч нэмүү өртөг шингээгүй ноолуур зонхилж байгаа уг салбараас бий болох эдийн засгийн үр өгөөж болон дотоодын үйлдвэрүүд гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хязгаарлалт болсоор байна.

Тодорхой салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд 10-300 сая төгрөгийн экспортыг дэмжих санхүүгийн дэмжлэг олгоно

2021-08-06

Монголын Улсын өнөөгийн экспортын чадавх дэлхийд өрсөлдөх хэмжээнд очиход цаг хугацаа их шаардах нь гарцаагүй. Гэсэн ч бид уул уурхайн ганцхан салбарт эдийн засгаа даатган орхилгүй, Монгол гэсэн нэрийг олон улсад сурталчлан экспортын таатай орчныг эртнээс бүрдүүлэн ажиллах шаардлагатай. Одоогийн байдлаар бид жилдээ 7,6 тэрбум ам.долларын хэмжээнд экспортын үйл ажиллагаа явуулдаг ба үүний 95 хувийг уул уурхайн түүхий эд эзэлж, үлдсэн 5 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. 

2 дугаар улирлын өргөдөл хүлээн авах хугацаа сунгагдлаа!

2021-07-09

Экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөрийн 2021 оны 2 дугаар улирлын өргөдөл хүлээн авах хугацаа 2021 оны 8 дугаар сарын 15-ны 23:59 цаг болж сунгагдлаа.

Бусад мэдээ »