“Экспортын замын зураглал” боловсруулах судалгааны ажлын эхний үр дүнгийн хэлэлцүүлэг боллоо

2021-08-13

Монгол Улсад үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлох замын зураглалыг боловсруулах судалгааны ажлын эхний үр дүнгийн хэлэлцүүлгийг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр цахимаар зохион байгууллаа. 

Тус хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, ГХЯ, ЗТХЯ, МҮХАҮТ, Үндэсний хөгжлийн газар, МХЕГ, Нийслэлийн МХГ, Стандартчилал хэмжилзүйн газар, ГЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн бирж, ХХААХҮ-ийн судалгаа хөгжлийн төв, Төслийн удирдлага, хөгжлийн хүрээлэн, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори, Салбарын холбоод, Мэргэжлийн холбоод, Үндэсний давхар даатгал ХХК, зарим арилжааны банкнууд, экспортлогч, импортлогч компаниуд, судлаач, их дээд сургуулийн багш нар зэрэг олон талуудын төлөөлөл, нийт 72 оролцогч оролцон, судалгааны тайлантай танилцаж, санал бодлоо солилцож, зөвлөмж өглөө. Идэвхтэй оролцож, судалгааны ажлыг илүү үр дүнтэй болгоход хувь нэмрээ оруулсан бүх оролцогч талуудад Төсөл хэрэгжүүлэх нэгж болон судалгааны багийн зүгээс талархал илэрхийлье.  

Энэхүү судалгааны ажлаар мах, махан бүтээгдэхүүн, өлөн гэдэс, сүү, сүүн бүтээгдэхүүн, Монгол гэр, гоо сайхны бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүний экспортын замын зураглалыг цаг хугацааны болон зардлын хувьд судалж шинжилгээ хийсэн. Экспортын замын зураглалд экспортын бичиг баримт бүрдүүлэлт, хил гааль дээрх хяналт, шалгалт, тээвэр, төлбөр хүлээн авах үйл явцыг хамруулсан. 

Судалгаанд үндсэн объектоор 7 аж ахуйн нэгж, нэмэлт судалгаанд 10 гаруй аж ахуйн нэгж хамрагдсан. Уг судалгааны ажлыг аж ахуйн нэгжийн түвшинд буюу микро түвшинд гүйцэтгэснээрээ өмнө нь хийгдсэн ижил төстэй судалгааны ажлуудаас онцлог, давуу талтай юм. Мөн түүнчлэн судалгааны ажилд олон оролцогч талуудаас эх үүсвэртэй мэдээлэл цуглуулах триангуляц арга, бүтэцлэх арга, ажиглалтын арга, АНР шинжилгээний аргуудыг ашигласан нь судалгааны үр дүнг бодитой болох нөхцөлийг бүрдүүлжээ. 

Гадаад улс орнуудын туршлагад Итали, Бразил, АНУ, БНХАУ, ОХУ, Литви, Бельги, Казакстан зэрэг 10 гаруй улс орнуудын экспортын үйл явцыг хялбарчлах нэг цонхны үйлчилгээ, цахим платформ үүсгэх, олон улсын цахим сүлжээнд нэгдэх, хүний нөөцийг чадавхжуулах туршлагуудыг судалсан. Цаашид судалгааны ажлын үргэлжлэл болгож төрийн байгууллагуудын экспортын үйл явцыг хөнгөвчлөх талаар хийсэн ажлуудын үр нөлөөг судалж оролцогч талуудын санал, судалгааны үр дүн, гадаад улс орны туршлагыг тусгасан экспортлогчдод зориулсан зөвлөмжийг боловсруулах юм.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд 10-300 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлж байна

2021-09-21

Уул уурхайн салбараас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах Засгийн газрын бодлогын хүрээнд 2023 оныг дуустал хэрэгжиж буй Экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөр экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг олгож байна. Түншлэлийн хөтөлбөр нь энэ хугацаанд нийт 9 удаа аж ахуйн нэгжүүдээс өргөдөл хүлээн авна.

МОНГОЛД АНХ УДАА ЭКСПОРТЫН ЗЭЭЛИЙН ДААТГАЛЫГ НЭВТРҮҮЛНЭ

2021-08-25

Дэлхийн ихэнх улс орон өрсөлдөх чадвараа дээшлүүлж, эдийн засгаа төрөлжүүлэн, үйлдвэрлэлийг дэмжих үүднээс гадаад худалдаагаа төрийн бодлогоор дэмждэг. Монгол улсын хувьд энэхүү зорилгын хүрээнд “экспортын зээлийн даатгал” үйлчилгээг энэ онд анх удаа зах зээлд нэвтрүүлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор төсөл хэрэгжүүлэгч “Үндэсний давхар даатгал” ХК-ийн Экспортын даатгалын газрын дарга Б. Батбаяртай ярилцан дэлгэрэнгүй мэдээлэл авсныг та бүхэнд хүргэж байна.

“Экспортын замын зураглал” боловсруулах судалгааны ажлын эхний үр дүнгийн хэлэлцүүлэг боллоо

2021-08-13

Монгол Улсад үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлох замын зураглалыг боловсруулах судалгааны ажлын эхний үр дүнгийн хэлэлцүүлгийг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр цахимаар зохион байгууллаа. 

НООЛУУРЫН КЛАСТЕРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-08-13

Монгол Улсын уул уурхайн бус экспорт жилдээ 420-600 сая ам.долларын хооронд хэлбэлздэг бөгөөд үүний 60 орчим хувийг ноолуурын салбар дангаар бүрдүүлдэг. Хэдийгээр ноолуурын салбар нь Монгол Улсын уул уурхайн бус экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг ч нэмүү өртөг шингээгүй ноолуур зонхилж байгаа уг салбараас бий болох эдийн засгийн үр өгөөж болон дотоодын үйлдвэрүүд гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хязгаарлалт болсоор байна.

Тодорхой салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд 10-300 сая төгрөгийн экспортыг дэмжих санхүүгийн дэмжлэг олгоно

2021-08-06

Монголын Улсын өнөөгийн экспортын чадавх дэлхийд өрсөлдөх хэмжээнд очиход цаг хугацаа их шаардах нь гарцаагүй. Гэсэн ч бид уул уурхайн ганцхан салбарт эдийн засгаа даатган орхилгүй, Монгол гэсэн нэрийг олон улсад сурталчлан экспортын таатай орчныг эртнээс бүрдүүлэн ажиллах шаардлагатай. Одоогийн байдлаар бид жилдээ 7,6 тэрбум ам.долларын хэмжээнд экспортын үйл ажиллагаа явуулдаг ба үүний 95 хувийг уул уурхайн түүхий эд эзэлж, үлдсэн 5 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. 

2 дугаар улирлын өргөдөл хүлээн авах хугацаа сунгагдлаа!

2021-07-09

Экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөрийн 2021 оны 2 дугаар улирлын өргөдөл хүлээн авах хугацаа 2021 оны 8 дугаар сарын 15-ны 23:59 цаг болж сунгагдлаа.

Бусад мэдээ »