МОНГОЛД АНХ УДАА ЭКСПОРТЫН ЗЭЭЛИЙН ДААТГАЛЫГ НЭВТРҮҮЛНЭ

2021-08-25

Дэлхийн ихэнх улс орон өрсөлдөх чадвараа дээшлүүлж, эдийн засгаа төрөлжүүлэн, үйлдвэрлэлийг дэмжих үүднээс гадаад худалдаагаа төрийн бодлогоор дэмждэг. Монгол улсын хувьд энэхүү зорилгын хүрээнд “экспортын зээлийн даатгал” үйлчилгээг энэ онд анх удаа зах зээлд нэвтрүүлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор төсөл хэрэгжүүлэгч “Үндэсний давхар даатгал” ХК-ийн Экспортын даатгалын газрын дарга Б. Батбаяртай ярилцан дэлгэрэнгүй мэдээлэл авсныг та бүхэнд хүргэж байна.


Монгол улсын гадаад худалдааны бодлогод нэн тэргүүнд тулгарч буй асуудал юу вэ?

Манай улсын экспортын нийт орлогын 95 хувь нь уул уурхайн салбараас бүрддэг. Экспортын бүтээгдэхүүний 85 хувийг зөвхөн БНХАУ руу гаргадаг. Гэтэл дан ганц салбараас хараат байх нь улс орны эдийн засагт өндөр эрсдэл учруулах нь ойлгомжтой. Тиймээс экспорт эрхлэгчдийн зах зээлийг тэлж, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор оновчтой бодлого, стратеги хэрэгжүүлэх нь нэн чухал юм. Үүний тулд төрийн зүгээс гадаад худалдааны эрсдэлийг бууруулж, санхүүгийн баталгаа бий болгох төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Хөгжиж буй, хөгжингүй орнууд гадаад худалдаагаа дэмжихийн тулд юун түрүүнд экспортын даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн байдаг. Энэ утгаараа экспортын зээлийн даатгалын бүтээгдэхүүн нь Монгол Улсад стратегийн хувьд нэн шаардлагатай байна.

Экспортын зээлийн даатгал гэж яг ямар тогтолцоог хэлж байна вэ?

Энэхүү даатгалын зорилго нь бизнесийн байгууллага хоорондын худалдааг хөнгөвчлөх, харилцан ашигтай бизнес хийх боломжийг бүрдүүлж, эрсдэлийг бууруулах явдал юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аливаа компани нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадны худалдан авагчдад зээлээр олгоно. Тус зээлээр олгосон бүтээгдэхүүний авлага нь эргэн төлөгдөхөд бид бүхэн санаа тавина гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл төлбөр мөнгө нь төлөгдөхгүй байх эрсдлээс даатгалын компани хамгаална. Ингэснээр аль аль талдаа хамтран бизнес эрхлэхэд амар хялбар болох юм.    


Энэхүү даатгалын тогтолцоо нь манай улсад хэрхэн яаж хэрэгжиж байна вэ?

Манай улс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхыг бэхжүүлж, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр ХХААХҮЯ-ны дэргэд “Экспортыг дэмжих төсөл” байгуулагдан хэрэгжиж байгаа. Уг төслийн 1 дүгээр бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжилтийн дагуу Үндэсний давхар даатгал ХК-ийн Экспортын даатгалын газар нь олон улсын стандартын дагуу экспортын санхүүгийн шинэ төрлийн  бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Уг даатгалын бүтээгдэхүүн нь экспорт эрхлэгчдийг ямар эрсдэлээс хамгаалах вэ? 

Уг даатгал нь экспортлогчийг арилжааны болон улс төрийн эрсдэлээс хамгаална. Арилжааны эрсдэл гэдэгт бараа бүтээгдэхүүнийг зээлээр авсан гадны худалдан авагч гэнэт төлбөрийн чадваргүй болох, төлбөрийн удаашрал зэрэг эрсдэлүүд орно. Улс төрийн эрсдэл гэдэгт гадны худалдан авагчийн оршин суугаа улсад бараа бүтээгдэхүүний хүргэлт хийгдэх боломжгүй болох, Засгийн газраас бизнес эрхлэхэд нь саад хийх, улс төрийн тогтворгүй байдлаас болж бослого, үймээн самуун үүсэх аливаа эрсдэл багтана. Мөн тухайн улсын валют нь хатуу валют буюу ам.доллар, евро руу шилжих боломжгүй болох эрсдэлээс сэргийлэх юм.

Энэхүү даатгалд хамрагдахын тулд анхаарах зүйлс бий юу?

Бусад хэлбэрийн даатгалын бүтээгдэхүүний нэгэн адилаар юун түрүүнд аливаа эрсдэлийг үнэлэн, баталгаа гаргах шаардлагатай. Зээлээр бараа бүтээгдэхүүн худалдан авах хүсэлт ирүүлсэн гадны түнш болон одоо байгаа харилцагчдын санхүүгийн мэдээллийг авч, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр даатгалын хамгаалалтыг олгоно. Өөрөөр хэлбэл, даатгалын компани экспортлогчдын өмнөөс гадны худалдан авагчийг судалж, эрсдэлийн менежмент хийснээр экспорт эрхлэгчид маань гарч болох аливаа эрсдэлээс зайлсхийх юм. 

Уг бүтээгдэхүүн нь экспорт эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд ямар ашигтай вэ?

Олон улсын худалдааны салбарт төлбөр төлөх хугацааг сунгах, зээлээр бараа бүтээгдэхийн олгох нь нийт экспортыг 40 хувиар өсгөдөг гэсэн Дэлхийн худалдааны байгууллагын судалгаа бий. Уг даатгалын бүтээгдэхүүн нь даатгуулагчийн олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, шинэ зах зээлд нэвтэрч, шинэ худалдан авагч, бизнесийн түншүүдтэй эрсдэлгүйгээр харилцах давуу талыг олгох юм. Өмнө дурдсанчлан, стратегийн өндөр ач холбогдолтой уг бүтээгдэхүүн нь экспортлогчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлснээр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх, Монгол брендүүдийг олон улсад таниулах, банк санхүүгийн салбарыг боловсронгуй болгох зэрэг ач холбогдолтой.  

Экспорт эрхлэгчид уг даатгалд хэзээнээс даатгуулах боломжтой вэ? 

Аливаа даатгалын бүтээгдэхүүн зах зээлд нэвтрэхэд хэрэглэгчдэд танигдах, ач холбогдлоо таниулах зэрэгт тодорхой хугацаа шаардагддаг. Экспортын зээлийн даатгалын бүтээгдэхүүн нь олон улсын стандартын дагуу хэрэгжихээр зохицуулагдсан бөгөөд энэ ондоо багтан зэх зээлд нэвтрүүлнэ. Бид уг бүтээгдэхүүнийг амжилттайгаар нэвтрүүлэхийн тулд СКОР РЕ, ТИНУБУ СКУЭР зэрэг олон улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

Бүтээгдэхүүний танилцуулга бичлэгийг дараах холбоосоор дамжуулан хүлээн авна уу.

https://www.youtube.com/watch?v=aM_W5LsW8b8&t=2s 

Санал хүсэлт, асууж тодруулах зүйл байвал Үндэсний давхар даатгал ХК-ийн 7577-0002 утсаар болон info@mongolianre.com хаягаар холбогдох боломжтой.


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд 10-300 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлж байна

2021-09-21

Уул уурхайн салбараас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах Засгийн газрын бодлогын хүрээнд 2023 оныг дуустал хэрэгжиж буй Экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөр экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг олгож байна. Түншлэлийн хөтөлбөр нь энэ хугацаанд нийт 9 удаа аж ахуйн нэгжүүдээс өргөдөл хүлээн авна.

МОНГОЛД АНХ УДАА ЭКСПОРТЫН ЗЭЭЛИЙН ДААТГАЛЫГ НЭВТРҮҮЛНЭ

2021-08-25

Дэлхийн ихэнх улс орон өрсөлдөх чадвараа дээшлүүлж, эдийн засгаа төрөлжүүлэн, үйлдвэрлэлийг дэмжих үүднээс гадаад худалдаагаа төрийн бодлогоор дэмждэг. Монгол улсын хувьд энэхүү зорилгын хүрээнд “экспортын зээлийн даатгал” үйлчилгээг энэ онд анх удаа зах зээлд нэвтрүүлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор төсөл хэрэгжүүлэгч “Үндэсний давхар даатгал” ХК-ийн Экспортын даатгалын газрын дарга Б. Батбаяртай ярилцан дэлгэрэнгүй мэдээлэл авсныг та бүхэнд хүргэж байна.

“Экспортын замын зураглал” боловсруулах судалгааны ажлын эхний үр дүнгийн хэлэлцүүлэг боллоо

2021-08-13

Монгол Улсад үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлох замын зураглалыг боловсруулах судалгааны ажлын эхний үр дүнгийн хэлэлцүүлгийг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр цахимаар зохион байгууллаа. 

НООЛУУРЫН КЛАСТЕРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-08-13

Монгол Улсын уул уурхайн бус экспорт жилдээ 420-600 сая ам.долларын хооронд хэлбэлздэг бөгөөд үүний 60 орчим хувийг ноолуурын салбар дангаар бүрдүүлдэг. Хэдийгээр ноолуурын салбар нь Монгол Улсын уул уурхайн бус экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг ч нэмүү өртөг шингээгүй ноолуур зонхилж байгаа уг салбараас бий болох эдийн засгийн үр өгөөж болон дотоодын үйлдвэрүүд гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хязгаарлалт болсоор байна.

Тодорхой салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд 10-300 сая төгрөгийн экспортыг дэмжих санхүүгийн дэмжлэг олгоно

2021-08-06

Монголын Улсын өнөөгийн экспортын чадавх дэлхийд өрсөлдөх хэмжээнд очиход цаг хугацаа их шаардах нь гарцаагүй. Гэсэн ч бид уул уурхайн ганцхан салбарт эдийн засгаа даатган орхилгүй, Монгол гэсэн нэрийг олон улсад сурталчлан экспортын таатай орчныг эртнээс бүрдүүлэн ажиллах шаардлагатай. Одоогийн байдлаар бид жилдээ 7,6 тэрбум ам.долларын хэмжээнд экспортын үйл ажиллагаа явуулдаг ба үүний 95 хувийг уул уурхайн түүхий эд эзэлж, үлдсэн 5 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. 

2 дугаар улирлын өргөдөл хүлээн авах хугацаа сунгагдлаа!

2021-07-09

Экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөрийн 2021 оны 2 дугаар улирлын өргөдөл хүлээн авах хугацаа 2021 оны 8 дугаар сарын 15-ны 23:59 цаг болж сунгагдлаа.

Бусад мэдээ »